  ᠲᠦᠮᠡᠲᠦ ᠰᠢᠨ᠎ᠡ       
     ᠦᠦᠰᠢᠨ  ᠭᠠᠯᠠᠭᠤᠲᠤ 
   2017-07-25 10:54
   2024-01-05 18:54
   1774841
   1251

ᠡᠬᠡ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠬᠡᠯᠡ ᠮᠢᠨᠢ

ЭХ МОНГОЛ ХЭЛ МИНЬ Дээдэс минь баясан инээмсэглэсэн авианаас Дээшилж бидэр татан түгсэн монгол хэл минь Дэргэж хатирах морин дэлний намираа мэт Дэлхийг чимсэн уянгын сонсголонт эх хэл минь Садран түрхрэх мөрний цалгисан хүрхрээ мэт Самсаа шархиртал цацлах уран үгсийн далай Салж нийлэх хорвоог уясаан мэлмэрээх шидтэй Санаа бодол тэлэх номын авшигт монгол хэл ээ Хайрласан сэтгэлээ эвцээж дохиолохын цагт Хайлган зүрхний лугшилтаа шивэгнэн хүртээж Хамгаас дотно хослолд барьцаан гагнах увидаст Халамж дүүрэн итгэл өвөрлөсөн монгол хэл ээ Хаанахын хэнтэй ч хүүрнэх илтгэх харилцаанд Халгих ухаан бодлын минь нэвчээх шандастай Хадаг дэлгэн барихуй ерөөлийн бадаг хөврөөх Ханхайх эздийнхээ омогшил төрүүлсэн эх хэл ээ. 2017.II.21.  
        4907     
2019-02-22 15:33    
发表于:内蒙古
                                                                                                          2017.II.21  

6        0       

                             13847524386      211429899@qq.com      13847524386   QQ  211429899 蒙ICP备17002503号-1