·
·
4197
2019-02-16 18:52
发表于:内蒙古
·
Ээж ээ. . . та минийхээ
Уярлын минь энгэр
Ухаарлын минь тэнгэр
Уулганы минь дуудлага
Улаан голын минь цутгалан
Дундрашгүй хайрын минь охь
Дуусашгүй дууны минь аялгуу
Тасрашгүй амины минь хэлхээ
Таашгүй ирээдүйн минь замнал
Ижий минь би таныхаа
Амин голын урсгалаас
Эх авсан мөрөн билээ
Ижий минь би таныхаа
Ариун цагаан сүүний тань
Эгшихийн учиргүй үргэлжлэл билээ
Ижий минь би таныхаа
Алтан хэвлээс асгарсан
Ээдэх ёсгүй цусны тань дусал аа
5 0