2019
2019 05 30 11:48:53
90 6,7
ᠳᠡᠯᠭᠡᠷᠡᠭᠰᠡᠨ ᠵᠤᠨ
ᠬᠠᠶᠢᠯᠭᠠᠨ ᠬᠠᠪᠤᠷ ᠬᠠᠭᠠᠴᠠᠵᠤ ᠶᠠᠳᠠᠨ ᠴᠠᠰᠤ ᠲᠠᠢ ᠪᠣᠷᠣᠭᠠ ᠪᠠᠷ ᠰᠢᠮᠡ ᠬᠦᠷᠲᠡᠭᠡᠪᠡ
ᠬᠠᠯᠠᠭᠤᠨ ᠵᠤᠨ ᠬᠡᠳᠦᠬᠡᠨ ᠡᠳᠦᠷ ᠨᠠᠯᠠᠶᠢᠵᠤ ᠬᠠᠪᠰᠠᠷᠭᠠ ᠲᠠᠯᠪᠢᠨ ᠨᠠᠮᠤᠷ ᠢ ᠵᠡᠭᠦᠳᠦᠯᠡᠪᠡ
ᠬᠠᠶᠢᠷᠠ ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠠᠪᠤᠷ ᠵᠤᠨ ᠢ ᠬᠦᠯᠢᠶᠡᠰᠦ ᠪᠡᠷ ᠬᠠᠭᠳᠠᠷᠠᠪᠠ
ᠬᠠᠱᠠᠩ ᠡᠳᠦᠷ ᠦᠳ ᠥᠩᠭᠡᠷᠡᠵᠤ ᠥᠭᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ ᠨᠣᠴᠣᠭᠠᠷᠠᠯ ᠢ ᠬᠥᠳᠡᠯᠭᠡᠪᠡ᠃
ᠽ ∙ ᠵᠠᠨᠷᠠᠢ
26
* * *
30
2025
| Zindaa.mn
2019 04 26 13:52:34
4 26
2019 04 11 10:45:00 5
………
GoGo.mn
2006
1911 1911
22
21
4680 2019-02-23
ЭХ МОНГОЛ ХЭЛ МИНЬ
Дээдэс минь баясан инээмсэглэсэн авианаас
Дээшилж бидэр татан түгсэн монгол хэл минь
Дэргэж хатирах морин дэлний намираа мэт
Дэлхийг чимсэн уянгын сонсголонт эх хэл минь
Садран түрхрэх мөрний цалгисан хүрхрээ мэт
Самсаа шархиртал цацлах уран үгсийн далай
Салж нийлэх хорвоог уясаан мэлмэрээх шидтэй
Санаа бодол тэлэх номын авшигт монгол хэл ээ
Хайрласан сэтгэлээ эвцээж дохиолохын цагт
Хайлган зүрхний лугшилтаа шивэгнэн хүртээж
Хамгаас дотно хослолд барьцаан гагнах увидаст
Халамж дүүрэн итгэл өвөрлөсөн монгол хэл ээ
Хаанахын хэнтэй ч хүүрнэх илтгэх харилцаанд
Халгих ухаан бодлын минь нэвчээх шандастай
Хадаг дэлгэн барихуй ерөөлийн бадаг хөврөөх
Ханхайх эздийнхээ омогшил төрүүлсэн эх хэл ээ.
2017.II.21.
#ЭхХэлнийӨдөрт
МОНГОЛ ХЭЛ МИНЬ
Зуун зууныг ѳртѳѳлѳн дээдсийн ѳвийг тээсэн сүнслэг - Монгол хэл минь
Зул задрах хурдан морьд шиг хийморьтой хэмнэл сайт - Монгол хэл минь
Зулзган хус шиг нахиалж дэлгэрэх үржилт баян - Монгол хэл минь
Зулай тѳѳнѳх зуны нар шиг илч гэрэлтэй амин баялаг - Монгол хэл минь
Хуурын татлага шиг чихнээ сонсголонт аялгуу тѳгѳлдѳр - Монгол хэл минь
Хурын ус шиг оюуны цангааг тайлагч элбэг дэлгэр - Монгол хэл минь
Хурмаст тэнгэрийн шүншиг тахилгатай эрдэнийн нандин - Монгол хэл минь
Хуран үүдсэн бүхнийг баясан цэнгүүлэгч эрхэмийн дээд - Монгол хэл минь.
2018-07-11. Хөх Толбот Д.Төмөр-Очир